УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүн нэгдсэн байдлаар гарлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 30

Өнөөдөр 12:00 цагт Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл хийсэн. Энэ үеэр намуудын авсан саналын тоог танилцуулсан юм.

Намуудын авсан саналын тоо, хувь:

  • Ардчилсан нам – 399194 – 35,32%
  • Монгол Ардын нам –353839 – 31,31%
  • МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл – 252077 – 22,31%
  • Иргэний Зориг Ногоон Нам – 62310 – 5,51%
  • “Гурав дахь хүчин” эвсэл – 16653 – 1,47%
  • Монголын Ногоон Нам – 15076 – 1,34%
  • Эх орон нам – 9082 – 0,80%
  • Монголын Уламжлалын нэгдсэн нам – 6516 – 0,58%
  • Иргэний хөдөлгөөний нам – 6315 – 0,56%
  • Эх орончдын нэгдсэн нам – 3348 – 0,30%
  • Монголын Социал демократ нам – 2041 – 0,18%
  • Хөгжлийн хөтөлбөр нам – 1980 – 0,18%
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам – 1664 – 0,15%

СЕХ өчигдөр 21 тойргийн мэдээг урьдчилсан байдлаар мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр үлдсэн таван тойрог болох Баян-Өлгий, Булган, Дорнод, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн мэдээг мэдээлсэн. Тодруулбал:

  • Баян-Өлгий аймаг хоёр мандаттай бөгөөд А.Телехан /МАН/-49,61,  А.Бакей /АН/-42,78
  • Булган аймаг нэг  мандаттай бөгөөд Ё.Отгонбаяр /МАН/-46,35
  • Говь-Алтай аймаг нэг  мандаттай  Ц.Дашдорж /МАН/-55,11
  • Дорнод аймаг хоёр мандаттай бөгөөд н.Болорчулуун /Бие даагч/-42,64, Н.Номтойбаяр /МАН/-30,36
  • Сүхбаатар аймаг нэг мандаттай бөгөөд М.Зоригт /АН/-39,65 хувийн санал аваад байна.  

УИХ-ын сонгуулийн 26 тойрогт ялалт байгуулагчдын нэрсийг хүргэе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top