Ховдын Бямбацогт, Батцогт нарын цус ойртсон сонгуулийн ялалт

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 30

Ховд аймагт МАН-аас С.Бямбацогт, МАХН-аас Батцогт нар ялалт байгуулаад байгаа. Энэ хоёр нэр дэвшигч маань хоёулаа нэг айлын баз хүргэдүүд юм байна. Сонгуулийн үеэр хонь чоно болон тулалдсан хоёр хүргэн нь хадмынхаа гэрт ялалтын нулимстай тэврэлдэж уулзсан сурагтай. Гэтэл Ховд аймагт хүчтэй өрсөлдөгчдийн нэг байсан бие даагч Адьшаа нь Батцогтын худ гэнэ. Тэдний хүүхдүүд хоорондоо гэрлэж, үрийн зулай үнэрлэжээ. МАН-ын бага хурал дээр Адьшаагаа хор найруулан унагааж, аймгийн засаг дарга Нямдаваа чирсэн Бямбацогтын балгаар МАН нэг суудлаа алджээ. Гэвч үүний цаана гэр бүлийн хүрээнд бүр ч том асуудлыг Бямбацогт тарьсан бололтой. Энэ мэт сонгуулийн цус ойртсон ялалт, тэмцлүүд ард хоцорч байгаа нь сайна хэрэг.

Д.Билгүүн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сиси (202.180.216.211) 2013 оны 04 сарын 11

Ховдчууд аа та нар хэзээ зөв сонгож сурахиим вэ чадахгүй л байна хүн муулах хэрэггүй та нар өөрсдөө ямар юм вэ яг тамын тогооны үлгэр

0  |  0
Top