МАН-аас сонгуулийн бүх тойрог, хэсэгт гараар тооллого хийхийг шаардлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 30

Өнөөдөр 14 цагт МАН өөрийн байрандаа хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү хурлаар “Монгол Улсын  Их Хурлын сонгуулийн урьдчилсан дүнг тус намын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол урьд өмнө бэлдсэн занга байлаа. Иргэдийн сонгох сонгогдох эрхийг дээдлэн сонгуулийг шударга, хуулийн хүрээнд явуулах, олон түмний зүгээс автоматжуулсан систем, машин тооллогод хандах эргэлзээг арилгах үүднээс улс орон даяар сонгуулийн бүх тойрог, хэсэгт тооллогыг гар ажиллагаагаар хийж тооллогын дүнг шалган баталгаажуулахыг шаардаж байна” гэсэн юм. Учир нь сонгуулийн санал будилаантсан гэдгийг баталгаажуулах баримт бий гэж байлаа. Өчигдөр 18 цагт МАН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс эвсэл", Гуравдагч хүчин эвсэл, ИХН, МНН болон бусад намууд хамтран яг ийм шаардлагыг гарган СЕХ-нд хүргүүлсэн юм. Одоогоор СЕХ хариугаа гаргаагүй байгаа юм байна.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top