Сонгуулийн саналыг автоматаар тоолсон үр дүнг эргэлзээтэй гэж үзсэн зарим намуудын төлөөлөл СЕХ-н дээр яг одоо ирээд байна. “Бид сонгуулийн саналыг гараар тоолж баталгаажуулах хүсэлт, шаардлагынхаа хариуг СЕХ-ноос авах гэж ирлээ. Хэрвээ энэ шаардлагад хариу өгөхгүй бол жагсана. Жагсаал цуглаан зохион байгуулснаас үүдэн гарах хариуцлагыг СЕХ хүлээх ёстой” гэж мэдэгдэж байна. Одоогоор СЕХ-ны төлөөлөл ирээгүй байгаа тул намууд тус бүрээс нэг хүнийг төлөөлөл болгон СЕХ-ны байр руу нэвтрүүлж байна. Харин СЕХ-ны байранд хүлээж буй намын төлөөлөл уулзалтыг сэтгүүлчдэд хаалттай явуулах нь буруу хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. Тиймээс сэтгүүлчдийг СЕХ-ны байр руу нэвтрүүлэхгүй бол дуугархагүй байхаар шийдсэн ажээ.
Ард түмэн нэгэнт сонголтоо хийжээ. Энэ сонголтыг СЕХ өөрөө урьдчилсан байдлаар зарласан. Автомат машинаар санал тоолох ёстой гэдгийг аль, аль намууд өөрсдөө хүлээн зөвшөөрөөд сонгуульд оролцсон. Гэвч одоо ингэж эсэргүүцэх нь буруу хэмээн үзэх хүмүүс олон байна.
Манай сайтын шуурхай мэдээллийн албаны сэтгүүлчид яг одоо газар дээр нь ажиллаж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Д.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )