УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүн гарч байгаа энэ өдрүүдэд зарим нам эвсэл болон нэр дэвшигчид сонгуульд ашигласан санал тоолох автомат машиныг Америкийн компанитай хамтран “Бодь” групп оруулж ирсэн, программ хангамжийг хийсэн “Интерактив” компани нь “Бодь” группийн охин компани. Төхөөрөмж нь алдаатай ажиллаж сонгуулийн дүнг бодит байдлаас зөрүүтэй гаргасан гэсэн яриа гараад буй. Бодь группын захирал Н.Нацагдорж сонгуулийн автомат машиныг оруулж ирэх асуудалд огт хамааралгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр “Сонгуулийн тооллогын машиныг “Бодь групп” болон түүний охин компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг компани оруулж ирсэн гэж нэр дэвшигчид ярьж байх шиг байна. Программ хангамжийг хийсэн гэгдээд байгаа “Интерактив” гэдэг компани бидэнтэй ямар ч холбоо байхгүй. Тийм компани манайд огт байхгүй. Энэ компанитай бид ямар ч харилцаа байхгүй. Сонгуулийн Ерөнхий хороотой хамтарч санал тоолох машин огт нийлүүлээгүй ямар нэг байдлаар оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Цаашид манай компанийн бизнесийн нэр хүндэд санаатайгаар халдах юм бол хуулийн байгууллагад хандана” гэлээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )