СЕХ саналыг гараар тоолох асуудлаар хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 30

 

Дөнгөж сая 11 намын төлөөлөл СЕХ дээр ирж саналын хуудсыг гараар тоолох шаардлагынхаа хариуг авахаар СЕХ-ны төлөөлөлтэй уулзлаа. Намуудын төлөөлөлын шаардлагыг СЕХ албан ёсоор хүлээн авснаа мэдэгдээд яг одоо хуралдаж байна. Уг хуралдаанаар намуудын тавьсан саналыг хүлээн авах  эсэх талаар хэлэлцэж байгаа ажээ.

Сонгуулийн тухай хуулинд гараар тоолохыг хориглоно гэсэн заалт байхгүй болохоор намуудын тавьсан шаардлагыг  хүлээн авах боломжтой гэдгийг хуульчид хэлж байна.  СЕХ-ны  хурлын шийдврийг бид эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top