НИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүн гарлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 30

 

НИТХ-ын сонгууль энэ сарын 28-ны өдөр УИХ-ын сонгуультай цуг болсон. 517411 сонгогч саналаа өгсөн бөгөөд энэ нь  64,83 хувийн ирц юм. Нийслэлийн хувьд  45 төлөөлөгчөөс 30 төлөөлөгчийг тойргоор, 15-ыг нь намын жагсаалтаар сонгосон. Энэ удаагийн сонгуульд  331 нэр дэвшигч  өрсөлдснөөс 216 нь тойрогт, үлдсэн нь жагсаалтаар өрсөлдсөн байна. Өөрөөр хэлбэл НИТХ-д 9 нам, 2 эвсэл, 3 бие даагч өрсөлджээ.

Ялсан нэр дэвшигчийн авсан  саналын хувийг  тойргийн дарааллын дагуу хүргэе.

  1. Д.Байдраг -41,39
  2. Б.Түвшин – 44,02
  3. Ц.Буяндалай – 36,71
  4. Б.Энх-Амгалан -  33,85
  5. Ц.Сандаг-Очир -45,07
  6. С.Амарсайхан-55,97
  7. Г.Ганбаяр-37,12
  8. Ц.Энхцэнгэл- 32,48   
  9. С.Үнэн – 35,46
  10. Б.Отгонбаяр -34,05
  11. Ж.Амарсанаа-38,15
  12. Б.Төмөрчулуун- 33.99
  13. Б.Баярмагнай -34,90
  14. Д.Бадарсан -36.36
  15. Г.Төмөрбаатар- 35.06
  16. С.Очирбат -34.38
  17. Д.Ганболд -32,29
  18. Т.Бат-Эрдэнэ- 32.45
  19. Ц.Баатархүү -31.03
  20. Л.Наранбаатар- 31.84
  21. Л.Нарантуяа -37.04
  22. Д.Оросоо- 38.46
  23. Ц.Одонтунгалаг-39.38
  24. Ц.Алтанцэцэг -35.71
  25. Г.Авирмэд – 27.99
  26. Р.Дагва – 32,86
  27. Л.Сайнтөгс-29.42
  28. Ш.Одгэрэл - 30.10
  29. Т.Болдбаатар-33. 6
  30. Д.Энхсайхан-32.08 хувийн саналыг авч тус тус ялалт байгуулжээ. Өөрөөр хэлбэл НИТХ-ын сонгуульд   АН 20 тойрог, МАН 10 тойрогт олонхийн санал авч явсан байна.

НИТХ-ын 15 суудлыг тойргоор буюу намынх нь авсан саналын тоог хувьд шижлүүлэх аргаар тооцоолж байгаа билээ.  Тэгвэл  

МАН-116,197  санал буюу 4 суудал

АН - 157,884 санал  буюу 6 суудал

Шударга ёс эвсэл 101164 санал буюу  4 суудлын эзэн боллоо.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top