Гэр хорооллынхон Төрийн ордонд чуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 02


Энэ сарын 4-нд Нийслэлийн гэр хороололд оршин суугч иргэдийн хоёрдугаар чуулган Төрийн ордонд болно. Уг чуулганд  өнгөрсөн тавдугаар сарын чуулганд оролцсон 1000 орчим гэр хороололд оршин суугчид оролцох ажээ. Ард түмний анхаарлын төвд байгаа зургаан хувийн хүүтэй зээлийн хэрэгжилт,  хашааны газрыг өмчлүүлэх бус эзэмшүүлж газар эзэмших эрхийг таван жилээр сунгах тухай болон   гэр хорооллын дэд бүтэц зэрэг асуудлуудыг  хэлэлцэх юм байна.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top