Аав, ээж, хүү УИХ-ын гишүүд

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 02



Монголд одоогоор аав, ээж, хүү гурвуулаа төр түшиж УИХ-ын гишүүн болсон ганцхан тохиолдол гараад байна. УИХ-ын эрхэм гишүүн агсан Ш.Отгонбилэг 2001 оны нэгдүгээр сарын 14-нд Увс, Завхан аймагт зудын байдалтай танилцах олон улсын багийнхантай хамт томилолтоор яваад нисдэг тэрэгний ослоор насан эцэслэсэн. Түүний дараа гэргий Д.Туяа нь нөхөн сонгуульд өрсөлдөн УИХ-ын гишүүн болж, Эрүүл мэндийн сайд болтлоо дэвшсэн юм.

Тэгвэл одоо эцэг, эхийнхээ шийрийг хатааж хүү О.Содбилэг нь УИХ-ын гишүүний болзол хангаж гишүүний түр үнэмлэхээ авч байна. Ингэж нэг гэр бүлийнхэн УИХ-ын гишүүнээр ээлж дараалан сонгогдсон эхний тохиолдол гарлаа.


Д.ОЮУН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top