УИХ-ын ээлжит чуулган завсарлахаас хэд хоногийн өмнө гэр хорооллын айлуудыг төвийн дулаанд холбож, халуун хүйтэн устай, хоггүй болгох зорилготой чуулган төрийн ордонд болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Бодит үр дүнд хүрэх зорилготой уг чуулганыг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл санаачилсан бөгөад гэр хорооллын төлөөллийг төрийн ордонд хуралдуулж байсан юм. Тэгвэл маргааш болох байсан гэр хорооллын II чуулган хойшилсон талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ. Тэрбээр: “Манай “Газар” хөдөлгөөний төлөвлөж байснаар маргааш 12.00 цагт гэр хорооллын II чуулганыг хийх гэж байсан ч бэлтгэл хангагдаагүй, урьдчилан тооцоолоогүй бэрхшээл гарсан учир түр хугацаагаар хойшлоод байна. Хэзээ, хаана хийх талаар би эргэн мэдээлэх болно” хэмээсэн юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )