Өнөөдөр УИХ-ын гишүүн, хотын ирээдүйн мэр Э.Бат-Үүл сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ нийслэлийнхэнд газрыг хуулийн дагуу өмчлүүлнэ гэдгээ албан ёсоор зарлалаа. Тодруулбал “Сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдэд газрыг хуулийн дагуу өмчлүүлнэ гэдгийг тодорхой хэлсэн. Хуулиар олгогдоогүй газар бол ямар ч баталгаагүй, үнэ цэнэгүй газар. Хуулийн дагуу олгоогүй газар дээр ямар нэг зүйл барихыг хориглодог. Нийслэлийн ИТХ бүрдэхээр иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг хуулийн дагуу шийднэ. Ингэхийн тулд эхлээд Засгийн газраа байгуулна. ИТХ-ын бүтэц, зохион байгуулалтыг хийх ёстой. Үүний дараа иргэдэд газар өмчлүүлэх ажлыг үе шаттайгаар хийнэ. Бүх ажил хуулийн дагуу явагдах бөгөөд хяналтаас гарвал таагүй байдал үүснэ. Газаргүй иргэн олон байна. Тэд дур зоргоороо хууль бусаар газар эзэмшвэл нийгмийн эмх замбараагүй байдал, ноцтой явдалд хүргэнэ. Иймд иргэд аливаа өдөөн турхиралтад автахгүй байх хэрэгтэй” гэв.
А.Маша
Сэтгэгдэл ( 0 )