Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам сонгуулийн дүнг хүндэтгэлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 03

 

Сонгуулийн үр дүнг хүлээн улс төрийн нам, эвслүүд хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ. Тиймээс нам, эвслүүд жагсаал цуглаан хийнэ хэмээн мэдэгдээд байгаа энэ цаг үед “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” нам мэдэгдэл гаргажээ. “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намын дарга Ш.Төмөрсүх Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд хандаж тус намаас гаргасан мэдэгдлээ өнөөдөр гардууллаа.

Тус нам мэдэгдэлдээ, иргэдийн сонгуулийн дүнг хүндэтгэж байгаагаа илэрхийлээд ямар нэгэн жагсаал, цуглаан зохион байгуулахгүй ба аль нэг нам, эвслээс ийм санал гаргавал хүлээж авахгүй. Цаашид улс, эх орон, ард түмний үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө зөв бодлого баримтлах улс төрийн намуудтай хамтран ажиллана гэжээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top