2012-07-07-нд Киргиз Улсын Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаева манай улсад албан ёсны айлчлал хийх гэнэ. Тэрбээр энэ үеэр манай тарийн эрх баригчидтай уулзах бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зураг юм.
Хатагтай Роза Отунбаева нь Киргизийн их сургуулийн багшаас ажил амьдралынхаа гарааг эхэлж Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, дөрвөн удаа Гадаад хэргийн сайд, АНУ, Канад, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант Улсад суух Элчин сайдаар тус тус сууж, НҮБ-д алба хашиж байжээ. Тэрээр 2004 оноос сөрөг хүчний эвслийн хамтран даргалагч болж улмаар “Асаба” намын хамтран даргалагч, парламентын гишүүн, парламент дахь намын бүлгийн даргын албыг тус тус хашин 2010-2011 оны хооронд Бүгд Найрамдах Киргиз Улсын шилжилтийн үеийн (гурав дахь) Ерөнхийлөгчийн албыг хашсан байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )