Засгийн газрын хуралдаанаар 27 асуудал хэлэлцэж танилцана

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 04

Засгийн газрын ээлжит хуралдаан эхлэх гэж байна. Түүгээр 22 асуудал хэлэлцэж таван асуудалтай танилцана гэнэ.
УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр, Л.Гүндалай нар бүрэн эрхийн хугацааныхаа хамгийн сүүлийн асуудлыг хэлэлцүүлэх гэж байна. Тэдний санаачлан боловсруулсан Ашигт малтмалын хайгуулын зарим тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал,дүгнэлтийн тухайн.

Мөн гишүүн Х.Баттулга нарын санаачлан боловсруулсан Лондонгийн олимпийн наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчийг урамшуулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх зүйлийн жагсаалт батлах тухай  зэрэг асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Мөн Аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын 2011 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай зэрэг асуудлуудтай танилцах ажээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top