МоАХ-ноос МАН-ын удирдлага мэдэгдэл хүргүүлсэн байна. Уг мэдэгдэлд “МАН тэргүүтэй намуудад төрийн эрхийг хууль бусаар авах санаархлаа зогсоохыг хатуу мэдэгдэж байна. 2012 оны зургадугаар сарын 29-ний өдөр МАН тэргүүтэй тодорхой улс төрийн нам эвслүүд мэдэгдэл хийж, УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг эс хүлээн зөвшөөрч байгаа тухай мэдэгдэл хийлээ.
МАН нь Засгийн эрхийг барьж байгаа давуу байдлаа ашиглан Сонгуулийн хууль зөрчсөн хууль бус аргаар саналыг дахин тоолж, сонгогчдоос өгсөн саналыг луйвардах санаархал оролдлого гаргаж, сонгуульд ялагдсан бусад улс төрийн намуудыг энэ хууль бус ажиллагаандаа турхирч байна.
МАН тэргүүтэй эдгээр нам, эвслүүд нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж, хуульд заагаагүй аргаар буюу сонгогчдын саналыг гараар дахин тоолох шаардлага тавьж байгаа нь төрийн эрхийг хууль бусаар авах, авахаар завдаж байгаа хууль бус оролдлого гэж Монголын ардчилсан холбоо үзэж байна” гэжээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )