Увс аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор иргэн бүрт 100 мянга төгрөг тараасан баримтыг 13 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд дэлгэх гэж байна.
ТЕГ-ын харъяа Увс аймгийн Тагнуулын газар төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдсан гэх үндэслэлээр энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын байнгын хорооны рефрент, төрийн жинхэнэ албан хаагч Ш.Чинбат нарыг “Хархираа” амралтын газраас баривчлан хориод байгаа аж. Энэ мэт мөнгө тараасныг гэрчлэх тодорхой зургаан баримтыг Увс аймгийн Ардчилсан намынхан болон дэмжигчид дэлгэх гэнэ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )