Дөнгөж сая Ардчилсан нам сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд энэ удаагийн мэдээллээрээ сонгуулиар тус намыг сонгосон иргэдэд баярлалаа гэдгээ илэрхийлсэн юм.
Н.Алтанхуяг: “Сонгуулийн урьдчилсан дүн гарсан. Энэ сонгуульд АН УИХ-д хамгийн олон суудал авч ялалт байгууллаа. АН-д 40 гаруй суудалтай болох боломж байсан ч СЕХ-ны мэдээлсэнээр 33-34 болж байна. Өөрөөр хэлбэл Увс, Өвөрхангай аймагт мөнгөөр санал худалдаж авах үйлдэл их гарчээ. Сонгуулийн үед бид шударга үнэний нар мандах ёстой гэж ярьж байсан. Үүндээ ч хүрсэн. Бид иргэдээ хүн шиг амьдруулж, улсаа улс шиг хөгжүүлж ажиллана. Хээл хахууль авлигатай тэмцэнэ. Бид Хууль зүй болон Хөдөлмөрийн яамыг тусад нь гаргаж бие даасан яам болгоно” гэлээ. Өөрөөр хэлбэл шинэ Засгийн газар байгуулагдсан тохиолдолд яамдын тоог нэг эсвэл хоёроор нэмэх бөгөөд АН-ын дарга Н.Алтанхуяг засгийг тэргүүлэх ажээ. Энэ талаар тус намын журамд тусгагдсан байна.
АН сонгогчдынхоо сонголтыг хүндэтгэж байгаа учраас шинэ УИХ, Засгийн газрыг байгуулахад яарч байгаагаа өнөөдөр илэрхийллээ. Учир нь сүүлийн үед тендер, лицензийн асуудал дээр хэсэг бүлэг нөхөд “хөдөлгөөн”-д орж байгаа ажээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )