Монгол Улсын Ерөнхийлөгч Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 04


Эхлээд Монгол Улс, БНТУ хоорондын эдийн засаг, батлан хамгаалах, худалдаа, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа, найрамдалт харилцааг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайд А.А.Арарыг найрамдал медалиар шагналаа.

Дараа нь Ерөнхийлөгч эртний харилцаатай турк орныг төлөөлөн Элчин сайдаар монгол оронд дөрвөн жил гаруй ажиллахдаа Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт идэвхтэй хөгжүүлэн ажилласан Элчин сайдад талархал илэрхийлэв. Мөн Ерөнхийлөгч хэлэхдээ өчигдөрөөс эхлэн Станбул-Бишкек-Улаанбаатарын хооронд онгоцны нислэг нээгдсэн нь хоёр орны иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон түлхэц болж байгаа бөгөөд хоёр улс сүүлийн жилүүдэд ус хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн юм.

Дараа элчин сайд А.А.Арар хэлэхдээ, миний хувьд Монгол улсад томилогдон ажилласандаа үнэхээр сэтгэл өндөр байна. Манай хоёр орон түүх уламжлалын хувьд эртний харилцаатай. Цаашид ч хамтран хийх олон зүйл бий. Би Монгол оронд мэдээж найз нөхрийн хувиар эргэж ирж байх болно” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top