Ерөнхийлөгч намуудын дарга нарыг дууджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 04

УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөн парламентад суудалтай болсон намуудын дарга нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч өрөөндөө дуудан уулзах гэж байна гэсэн мэдээлэл Төрийн ордонд дуулдаж байна. Энэ талаар сэтгүүлчдэд хэл дуулгаагүйгээс үзвэл хаалттай байдлаар уулзалт хийх гэж буй бололтой. АН олон суудалтай болсон парламентад аль хүчинтэй эвсч Засгийн газраа байгуулах гэх зэрэг асуудлаар намуудын байр суурийг Ерөнхийлөгч сонсох бололтой байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top