УИХ-ын 16-р тойрогт бие даан нэр дэвшигч Ш.Адьшаа хэвлэлийн хурал хийлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 04

Ховд аймагт буюу УИХ-ын  16-р тойрогт  бие дааж нэр дэвшсэн Ш.Адьшаа өнөөдөр “Монгол нюьс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр тус тойргийн нийт сонгогчдын 32 хувийн саналыг авсан учраас сонгогчдынхоо саналыг хамгаалах зорилгоор ийнхүү хэвлэлийн хурлыг хийжээ. Бие даан нэр дэвшсэн Ш.Адьшаа “Сонгуулийн урьдчилсан дүнд эргэлзэж байна. Учир нь сонгуулийн урьдчилсан дүнгээр би урдаа жагссан нэр дэвшигчээс ердөө 300 гаруй хүний саналаар дутуу байсан. Гэвч санал тоолох ажиллагаа удааширч 22 цагийн үед бүр зогсонги байдалтай болсон. Энэ нь сонгуулийн дүнд эргэлзэх шалтгаан болж байна” гэсэн юм. Тэрээр СЕХ-д саналыг дахин тоолуулах хүсэлтийг гаргаад байгаа аж. Харин түүний хүсэлтийн хариуг одоогоор СЕХ өгөөгүй байгаа юм байна.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top