Сонгинохайрхан Баянзүрх дүүргийн дахин санал хураалт хойшиллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05


   Сонгуулийн Ерөнхий хороо  УИХ-ын сонгуулийн будилаантай хоёр тойргоор тодроод буй Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн үлдсэн нэг мандат дээр  дахин санал хураалт явуулахаар болсон.  МАН-аас нэр дэвшигч  Д.Сумъяабазар, АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр, МАН-аас нэр дэвшигч Б.Батзориг,  Д. Арвин нарын авсан санал сонгуулийн хуулийн 48.4-т “Тойрогт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийн тоо тухайн тойргийн мандатын тоонд хүрээгүй бол үлдсэн мандатад дахин санал хураалт  явуулна” гэж заасан босгыг даваагүй  юм.  Сонгуулийн ерөнхий хороо дахин санал хураалтыг  энэ сарын 8-нд явуулахаар товлоод байсан  ч  наймдугаар сарын 1-н хүртэл хойшлуулжээ.  Учир нь дахин санал хураалтад ашиглах 400 автомат машины  программыг шинэчлэн тохируулах ёстой.  Автомат машиныг дахин санал хураалтад ашиглахад АНУ-аас мэргэжилтнүүд ирж тохируулах бөгөөд энэ ажилд багагүй цаг хугацаа зарцуулах тул ийн хойшилсон байна. СЕХ-н дээр  дахин санал хураалтыг гараар тоолох тухай ч яригдаж байгаа аж.  Хэрэв гараар тоолохгүй гэвэл  дахин санал хураалт наймдугаар сарын 1-нд болох бололтой. 

Г.Энхтуяа

Top