СЕХ өчигдөр оройны хурлаар УИХ-ын 15 дугаар тойрог, Увс аймагт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан гэх Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг түр хугацаагаар түдгэлзүүлжээ. Учир нь тэднийг сонгуулийн өмнө мөнгө тарааж, сонгогчдын саналыг худалдан авсан баримтыг Увс аймгийн Ардчилсан намаас дэлгэж, СЕХ-нд хандаад буй юм. Тэдний энэ үйлдэл нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэдгийн аймгийн прокурор, Тагнуулын газрууд нотолжээ. Одоогоор Увс аймгийн Ардчилсан нам энэ хэргийг СЕХ-нд, мөн шүүхт өгөөд байгаа гэнэ.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )