НИТХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн дүнг эцсийн байдлаар зарлалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05

Нийслэлийн сонгуулийн хорооноос өчигдөр НИТХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн дүнг эцсийн байдлаар зарлалаа. НИТХ-ын тухайд 45 суудлын 30 нь тойрогт нэр дэвшиж, харин үлдсэн 15 гишүүн намын жагсаалтаар сонгогдож байгаа юм. Тойрогт нэр дэвшигчдээс Ардчилсан нам 20 суудал авсан бол үлдсэн 10 тойрогт Монгол Ардын намын нэр дэвшигчид ялалт байгуулсан билээ.

Харин пропорциональ системээр Ардчилсан нам 157072 санал авч, 35,59 хувийн саналаар тэргүүлсэн бол МАН 115869 санал буюу 26,09 хувийн дэмжлэг авчээ.

Намуудын санал авсан байдал:

Ардчилсан нам /157072/ - 35,59%
Монгол Ардын нам /115863/ - 26,09%
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл /101239/ - 22,8%
ИЗНН /35735/ - 8,05%
“Гурав дахь хүчин” эвсэл – 2,58%
Монголын ногоон нам – 1,94%
Иргэний хөдөлгөөний нам – 0,91%
Монгол уламжлалын нэгдсэн нам – 0,85%
Эх орон нам – 0,52%
Эх орончдын нэгдсэн нам – 0,47%
Монголын социал демократ нам – 0,21%

Ийнхүү таван хувийн босго давсан дөрвөн нам НИТХ-д төлөөлөлтэй болж байгаа юм. Суудал хуваарилалтын тухайд АН зургаа, МАН дөрөв, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл дөрөв, ИЗНН нэг суудал авахаар болж байна.

Намын жагсаалтаар НИТХ-д сонгогдогчид:

Ардчилсан нам: Э.Бат-Үүл, Д.Баттулга, Н.Гантөмөр, П.Батчимэг, А.Гантулга, Д.Хүрэлбаатар

Монгол Ардын нам: Г.Мөнхбаяр, Т.Гантөмөр, Б.Амарбаясгалан, Б.Саранчимэг

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл: Л.Шагдаррагчаа, Н.Баяраа, Д.Батбаяр, С.Ононбаяр

ИЗНН: Г.Ганхүү

Тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан нэр дэвшигчид:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top