2008-2012онд УИХ хэмээх нэг “анги”-д тохой нийлүүлэн суусан гишүүд өнөөдөр хаалт буюу “төгсөлт”-өө хийх гэж байна. Хэдийгээр чуулганы хаалт 11 цагт эхлэх ёстой байсан ч МАН-ын гишүүд их хурлын танхимд хүрэлцэн ирсэнгүй. Энэ нь УИХ-ын хаалтын чуулганыг бойкотолж буй анхны тохиолдол юм.
Харин дөнгөж сая МАХН-ын гишүүд болох Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар ирлээ. МАН-д харъяалагдаж байсан Ц.Даваасүрэн чуулганы танхимд орж ирсэн ч ганцаардав бололтой өрөөний зүг явав.
МАН-ын гишүүдийг хүлээн байгаа АН-ын гишүүд удаан уулзсангүй хэмээн тэврэлдэж, түүхэн дурсгалтай үе хэмээн зургаа татуулж, зурагчнаар нь З.Энхболд гишүүн ажиллаж өөрийн твиттерт байрлуулав.
Одоогийн байдлаар ирц 40,8 хувьтай байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )