Анхны парламентаар тухайн үеийн МАХН, одоогийн МАН олонх болж байжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05

 

Монголын ард түмэн дөрвөн жилд нэг удаа сонгуульд оролцдог болсон үзэгдэл 1992 оноос эхлэлтэй. Ингээд анхны парламентийн талаарх баримтуудаас хүргэе.

  1. УИХ-ын тухайн үеийн сонгуулийн хуулиар нөхөн сонгууль хийлгүйгээр сонгуулийн саналын дүнгээр дараагийн саналыг авсан хүн УИХ-ын гишүүнээр сонгогдож байв.  
  2.  Бичин жилийн зуны адаг сарын 20-ны /1992.7.20/  рашаан учрал барилдлагат өлзийт сайн гал тахиа өдрийн могой цаг буюу 10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат Монгол Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг нээж үг хэлэв.
  3. Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хорооны дарга С.Лхагвасүрэн “Монгол УИХ-ын гишүүнээр 293 хүний нэр дэвшигдсэний 275 нь улстөрийн 10 нам, эвслээс, 18 нь бие даан нэрээ дэвшүүлэгч байлаа. Сонгуулийн 26 тойргоос 76 хүн сонгогдсоны дотор МАХН-аас нэр дэвшсэн 70, МОАН-МҮДН-НН-ын эвслээс нэр дэвшсэн 4, МСДН-аас нэр дэвшсэн 1, бие даан нэр дэвшигчээс нэг хүн Улсын Их Хурлын гишүүнд сонгогдлоо” гэж УИХ-ын сонгуулийн нэгдсэн дүнгийн талаар илтгэв.
  4. Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар насаар хамгийн ахмад УИХ-ын гишүүн П.Жасрай УИХ-ын хуралдааныг удирдав.
  5. Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойргоос сонгогдсон 76 гишүүний бүрэн эрхийгхүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоол батлагдав.
  6. Монгол Улсын Их Хурлын хуульд заасан ёсоор УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр Улсын Бага Хурлын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусвар болж, Улсын Бага Хурал түүхэн үүргээ гүйцэтгэж дуусчээ.
  7. 1992.7.20-ны өдөр УИХ-ын даргыг сонгох асуудлыг чуулганаар хэлэлцэв. Сонгуульд олонхийн санал авсан МАХН УИХ-ын даргаар УИХ-ын гишүүн, МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн, дэд дарга Н.Багабандийг сонгуулахаар нэрийг нь дэвшүүлж, олонхийн саналаар Нацагийн Багабанди УИХ-ын даргаар сонгогдов.
  8. УИХ-ын чуулган Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэв. Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат УИХ-д олон суудал авсан МАХН-тай зөвшилцсөнөөр Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар Пунцагийн Жасрайн нэрийг дэвшүүлж олонхийн саналаар Пунцагийн Жасрайг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилов.

 

Монгол Улсын Их Хурлын анхдугаар сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын удирдлагууд

Монгол Улсын Их Хурлын дарга Нацагийн Багабанди Монгол Улсын Их Хурлын дэд дарга Жамбын Гомбожав

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу УИХ-ын 1992 оны долдугаар сарын 24-ны өдрийн тогтоолоор УИХ-ын 10 Байнгын хороонд гишүүдийг хуваарилж, дарга нарыг нь сонгов. Үүнд.

-Байгаль орчныг хамгаалах байнгын хороо

Дарга: Ч.Хурц

-Боловсрол, шинжлэх ухаан, соёлын Байнгын хороо

Дарга: Ж.Батсуурь

-Гадаад бодлого, аюулгүй байдлын Байнгын хороо

Дарга: Д.Лүндээжанцан

-Дотоод асуудлын Байнгын хороо

Дарга: С.Чулуунбаатар

-Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын Байнгын хороо

Дарга: А.Базархүү

 -Хурал, захиргааны Байнгын хороо

Дарга: Д.Дашцэдэн -Хууль зүйн Байнгын хороо

Дарга: С.Төмөр

-Хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хангамжийн Байнгын хороо

Дарга: Г.Зуунай

-Хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо

Дарга: Ж.Норовсамбуу

 -Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бодлогын Байнгын хороо

Дарга: Г.Цэдэндагва.

 

УИХ-ын 1995 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын зохион байгуулалтын тухай асуудал хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны тоог 10 байсныг цөөлж, мөн сарын 12- ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны дара нарыг шинээр сонгосон байна. Үүнд:

  1. Нийгмийн бодлогын Байнгын хорооны даргаар Д.Дэмбэрэл
  2. Төрийн байгуулалтын Байнгын хорооны даргаар Д.Лүндээжанцан
  3. Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын Байнгын хорооын даргаар А.Базархүү
  4. Хөдөөгийн бодлого, байгаль орчны Байнгын хорооны даргаар М.Далайхүү
  5. Хууль зүйн Байнгын хорооны даргаар Ц.Шаравдорж
  6. Эдийн засгийн бодлогын Байнгын хорооны даргаар Ж.Дэлгэрцэцэг нарыг сонгосон байна.

 

Ингээд анхны парламентын  гишүүдийг тойргоор хүргэе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top