Хаалтын чуулган 15 цаг хүртэл хойшиллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05

 

 Өнөөдөр  УИХ-ын хаалтын чуулган 11 цагт эхлэх байсан ч МАН-ын бүлэг ирээгүйн улмаас 12 цаг хүртэл хойшлуулсан юм.  Харин МАН-ын гишүүд одоо болтол ирээгүй тул  хаалтын чуулганыг 15 цаг хүртэл хойшлууллаа.

Чуулганыг хойшлуулж байгаа МАН-ынхан  ямар нэгэн тайлбар одоогоор хийгээгүй байна.  МАН-ын бүлэг УИХ-ын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй тул хаалтын чуулганг  ийнхүү  бойкотолж байгаа ажээ.  

Хэрвээ МАН-ынхан  чуулганд суухгүй бол  ирц бүрдээгүйн улмаас  хаалтын чуулган болохгүй.  Хаалтын чуулган болохгүй бол  УИХ-ын шинэ гишүүд тангараг өргөхгүй.  

Тэгэхээр  УИХ-ын шинэ гишүүдийн тангараг өргөх ёслол  тодорхойгүй хугацаагаар хойшлох магадлал өндөр байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top