Өнөөдөр УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Ганхуягийн сонгуулийн сурталчилгаанд нь ажилласан иргэн Ц.Эрдэнэсайхан “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Яруу найрагч тэрээр Ч.Ганхуягийн сонгуулийн сурталчилгааны ажлыг хөтөлжээ. Ингэхдээ өдрийн 200 мянган төгрөгөөр 14 хоног ажиллаж 2 сая 800 мянган төгрөг авахаар болжээ. Түүний ээж хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд долдугаар сарын 2-нд мэс засал хийлгэх байсан гэнэ. Тиймээс Ч.Ганхуягийн сонгуулийн сурталчилгаанд ажиллахдаа мэс заслаас өмнө амжиж ажлынхаа хөлсийг авна хэмээн тохирсон байжээ. Гэтэл Ч.Ганхуяг нь 500 мянган төгрөгийн хөлс өгөөд, үлдсэн мөнгө болох хоёр сая 300 мянган төгрөгийг одоо болтол өгөөгүй байгаа аж. Сүүлдээ утсаа унтраах, элдэв мессеж явуулах зэргээр бултаж байгаа тухай иргэн Ц.Эрдэнэсайхан ярьж байлаа.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )