Шинэ сонгогдсон УИХ-ын чуулганыг цаг алдалгүй зарлан хуралдуулах хэрэгтэй гэж улс төрийн намууд үзэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж УИХ-д шинээр сонгогдсон намуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат,  Иргэний зориг-Ногоон намын дарга С.Оюун, С.Дэмбэрэл, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн удирдлага Ч.Улаан, С.Удвал,  МАН-ын дарга С.Батболд нар ирэв. 

УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы дэгийн тухай  хуулинд заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-д суудал авсан намуудын удирдлагатай  зөвшилцсөний үндсэн дээр  УИХ-ын чуулганы товыг зарлан хуралдуулах ёстой.

“Зөвшилцөнө гэдэг бол мэдэгдэнэ   гэсэн үг болохыг та бүхэн мэдэж байгаа.  Тиймээс хуулийн дагуу шинэ чуулганы товыг цаг алдалгүй тогтоож, шинэ УИХ-ын үйл ажиллагааг эхлүүлэх бодолтой байгаагаа мэдэгдэж байна.   Шинээр сонгогдсон УИХ, Засгийн газар нэг өдрийн өмнө ч болов ажилдаа орох шаардлагатай, ард түмний  хүлээлт ч тийм  байгааг та бүхэн ойлгож байгаа” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэв.

Шинэ  Улсын Их Хурлын анхны чуулганыг цаг алдалгүй зарлан хуралдуулах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байгаагаа улс төрийн намуудын удирдлага хэлээд, чуулганы нээлтэд оролцоход бэлэн байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top