АН эвслийн Засгийн газрын хамтрагчаараа МАХН-ыг сонгосон гэв үү

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05

 

 УИХ-ын 2012 оны сонгуулиар АН  бусад нам эвслээс  олон суудал авсан ч дангаар Засгийн газар байгуулах чадамжгүй болсон билээ.  Өөрөөр хэлбэл АН дангаараа Засгийн эрхийг барихгүйгээр аль нэг улс төрийн хүчинтэй нэгдэх нь тодорхой байсан бөгөөд МАН, МАХН аль нь бол гэдэг хүлээлт  бүх нийтийн анхаарлын төвд байсан юм.

Тэгвэл АН МАХН-тай эвсээд зогсохгүй  Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг  хэдийнээ  төлөвлөөд амжсан сурагтай.  Тодруулбал  шинэ Засгийн  газрын  тэргүүнээр  АН-ын дарга Н.Алтанхуяг, ХЗДХ-ийн сайдаар Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал, Сангийн сайдаар С.Баярцогт, Шадар сайдаар М.Энхсайхан, ЭБЭХ-ний сайдаар Б.Ариунсан, БОАЖ-ын сайдаар Г.Шийлэгдамба, ЗТБХБ-ын сайдаар Х.Баттулга, Гадаад харилцааны сайдаар Г.Баярсайхан, ХХААХҮ сайдаар Я.Батсуурь нар яригдаж байгаа аж. Харин ХЗДХЯ-ны дэд сайдаар Э.Эрдэнэжамъян , ЗТБХБЯ-ны дэд сайдаар Ч.Чимидсүрэн , ХХААХҮЯ-ны дэд сайдаар А.Энхболд нарыг томилох  тохироог эхний ээлжинд хийсэн гэж эх сурвалж өгүүллээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top