Нийслэлийн сонгуулийн хорооноос өчигдөр НИТХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн дүнг эцсийн байдлаар зарласан. Харин өнөөдөр ялалт байгуулсан нэр дэвшигчид түр үнэмлэхээ гардлаа. НИТХ-ын тухайд 45 суудлын 30 нь тойрогт нэр дэвшиж, харин үлдсэн 15 гишүүн намын жагсаалтаар сонгогдож байгаа юм. Тойрогт нэр дэвшигчдээс Ардчилсан нам 20 суудал авсан бол үлдсэн 10 тойрогт Монгол Ардын намын нэр дэвшигчид ялалт байгуулсан билээ.
Пропорциональ системээр Ардчилсан нам 157072 санал авч, 35,59 хувийн саналаар тэргүүлсэн бол МАН 115869 санал буюу 26,09 хувийн дэмжлэг авчээ.
Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 101239 саналаар 22.80, ИЗНН 35735 саналаар 8.05 хувийн санал авснаар энэ дөрвөн нам НИТХ-д суудалтай болж байгаа аж. Бусад намуудын авсан саналыг дурдвал Гурав дахь хүчин эвсэл 2.58, Монголын ногоон нам 1.94, Иргэний хөдөлгөөний нам 0.91, МУНН 0.85, Эх орон нам 0.52, Эх орончдын нэгдсэн нам 0.47, МСДН 0.21 хувийн санал авчээ.
НИТХ-д ялагчдыг жагсааж харуулав:
1 тойрог Д.Байдраг АН
2 тойрог Б.Түвшин АН
3 тойрог Ц.Буяндалай АН
4 тойрог Б.Энх-Амгалан МАН
5 тойрог Ц.Сандаг-Очир МАН
6 тойрог С.Амарсайхан МАН
7 тойрог Г.Ганбаяр МАН
8 тойрог Ц.Энхцэнгэл АН
9 тойрог С.Үнэн АН
10 тойрог Б.Отгонбаяр АН
11 тойрог Ж.Амарсанаа АН
12 тойрог Б.Төмөрчулуун МАН
13 тойрог Б.Баярмагнай МАН
14 тойрог Д.Бадарсан АН
15 тойрог Г.Төмөрбаатар МАН
16 тойрог С.Очирбат АН
17 тойрог Д.Ганболд МАН
18 тойрог Т.Бат-Эрдэнэ АН
19 тойрог Ц.Баатархүү АН
20 тойрог Л.Наранбаатар АН
21 тойрог Л.Нарантуяа АН
22 тойрог Д.Оросоо АН
23 тойрог Ц.Алтанцэцэг АН
24 тойрог Ц.Одонтунгалаг АН
25 тойрог Д.Авирмэд МАН
26 тойрог Р.Дагва МАН
27 тойрог Л.Сайнтөгс АН
28 тойрог Ш.Одгэрэл АН
29 тойрог Т.Болдбаатар АН
30 тойрог Д.Энхсайхан АН
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )