Dominion Voting компани нь Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо болон Монголын ард түмэнд 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр түүхэнд бичигдэх сонгуулийг амжилттай явуулсанд нь баяр хүргэж байна.
Энэхүү ач холбогдолтой сонгуульд манай компанийг автоматжуулсан санал тоолох систем нийлүүлэхээр сонгосонд нэр хүндийн хэрэг хэмээн бид үзэж байгаа билээ. Түүнчлэн, манай системийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо баталгаажуулсанд бахархаж байна.
Dominion ImageCast санал тоолох машиныг сонгосноор, Монгол Улс нь шударга, нээлттэй бөгөөд аюулгүй байдлыг хангасан сонгуулийг явуулахад маш том алхам хийсэн юм.
ImageCast Precinct санал тоолох машин нь дэлхий дээр хамгийн өргөн хэрэглэгддэг систем бөгөөд ойролцоогоор 100,000 орчим машиныг хэрэглэж байгааг энэ дашрамд тэмдэглэж байна гэжээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )