Энэ сарын 9-нд НИТХ-ын анхдугаар хуралдаан болно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 05

 

Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэн эрхийн сүүлчийн хуралдаан болж 2012 оны ээлжит сонгуулиар ялалт байгуулсан шинэ НИТХ-ын анхдугаар хуралдааны товыг хэлэлцлээ. Энэ сарын 9-ний даваа гарагийн 10 цагт анхдугаар хуралдааныг хуралдуулахаар болжээ.  Намуудын дарга нарын саналаар товлосон  энэ  хурлаар НИТХ-ын дарга, тэргүүлэгчдийг сонгох,  төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудал, сонгуулийн дүн зэргийг хэлэлцэх ажээ.  Харин Нийслэлийн Засаг даргыг сонгох асуудлыг Засгийн газар байгуулагдсаны дараа шинэ Ерөнхий сайд  шийдвэрлэнэ.  

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top