Өнөөдөр хуралдах анхдугаар чуулганыг гадаадын хэвлэлүүд сурвалжилна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 06

Зарим тойрогт нэр дэвшигчид эцсийн байдлаар тодроогүй  дахин сонгууль явуулахар болсон ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган шинэ парламентын анхдугаар хуралдааныг өнөөдөр 10 цагт хуралдуулахаар болсон. УИХ-ын тангараг өргөх ёслолын ажиллагааг дотоодын хэвлэл, мэдээллийнхнээс гадна гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжлахаар хүсэлт гаргаж эрхээ авчээ. Ямартай ч анхдугаар чуулганыг Хятадын CCTV, “Синьхуа” агентлаг, “Жинминьжи бао” сонин, ОХУ-ын сэтгүүлчид сурвалжлахаар эрхээ авчээ.

Т.Ялгуун   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top