Ерөнхийлөгч УИХ-ын анхны чуулганыг даргалж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 06

 

Өнөөдөр Монголын зургаа дахь парламентын анхны чуулган болж байна. Энэхүү чуулганаар СЕХ-ны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд шинэ гишүүд сонгуулийн талаар асуулт тавьсаар байна. Энэ үеэр СЕХ-ны дарга Лувсанжав: Машинаар тоолсон  гараар тоолсон хоёрын дунд зөрүү гарсан ч гишүүний түр үнэмлэхээ авахад өөрчлөлт ороогүй. Тойргуудад гарсан маргааныг тойргийн хороо болон СЕХ шийдвэрлэнэ. Өргөдөл цөөнгүй бий. Бид хуулийнхаа дагуу асуудлыг шийднэ” гэдгийг онцоллоо.

СЕХ-ны үйл ажиллагаанд нам, эвслийг төлөөлөн УИХ-д сууж буй гишүүд сэтгэл дундуур байгаагаа хэлэв. Харин СЕХ-ны дарга сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг тусгасан ч дэмжигдээгүй гэснээр гишүүдийн асуулт дууссан юм. Улмаар гишүүдийн тангараг өргөх ёслол боллоо. Гишүүний тангаргийг УИХ-ын ахмад гишүүн уншиж танилцуулдаг. Энэ удаад ангийнхнаа Д.Дэмбэрэл тэргүүлэн тангараг өргөлөө.

А.Баярмаа   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top