УИХ-ын сонгуульд сонгогчдын өгсөн саналыг анх удаа автомат машинаар тоолсон билээ. Эл машиныг төрүүлсэн “аав” гэж хэлж болох “Dominion Voting” компаниас СЕХ-нд хандан нэгэн захидал ирүүлжээ.
Уг захидалд, “Dominion Voting” компани нь Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо болон Монголын ард түмэнд 2012 оны зургадугаар сарын 28-ны өдөр түүхэнд бичигдэх сонгуулийг амжилттай явуулсанд нь баяр хүргэж байна.
Энэхүү ач холбогдолтой сонгуульд манай компанийг автоматжуулсан санал тоолох систем нийлүүлэхээр сонгосонд нэр хүндийн хэрэг хэмээн бид үзэж байгаа билээ.
Түүнчлэн манай системийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо баталгаажуулсанд бахархаж байна. “Dominion ImageCast” санал тоолох машиныг сонгосноор Монгол Улс нь шударга, нээлттэй бөгөөд аюулгүй байдлыг хангасан сонгуулийг явуулахад маш том алхам хийсэн юм.
“Image- Cast Precinct” санал тоолох машин нь дэлхий дээр хамгийн өргөн хэрэглэгддэг систем бөгөөд ойролцоогоор 100000 орчим машиныг хэрэглэж байгааг энэ дашрамд тэмдэглэж байна. Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн “Dominion Votin” компани” гэжээ.
Н.ЦЭЦ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл ( 0 )