МАН-ын ”генсек”-ын үүрэг гүйцэтгэгчээр Л.Оюун-Эрдэнэ ажиллана

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 09

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Хаалттай хуралдаж байгаа энэ удаагийн хурлаар цаг үеийн асуудал хэлэлцэж байгаа бөгөөд намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн асуудал орсон юм.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх намын дарга С.Батболдод өнгөрсөн баасан гаригт өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх албан хүсэлт тавьсаны дагуу Удирдах зөвлөл энэ асуудлыг хэлэлцэж байгаа аж. Намын дүрэмд зааснаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ намын даргад албан ёсоор гаргаж Удирдах зөвлөл хэлэлцсэнээр шийдвэрлэх заалттай гэнэ.

Ингээд МАН-ын Удирдах зөвлөл генсек У.Хүрэлсүхийн хүсэлтийг хүлээж авч Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр намын нарийн бичгийн дарга Л.Оюун-Эрдэнийг сонгожээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top