УИХ-ын гишүүн Х.Баттулга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын асуудлаар нийслэлийн шүүх өнгөрсөн баасан гаригт хуралдаж шийдвэр гаргажээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2012 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хэвлэлийн бага хурал болон "Сайд ба сэтгүүлч" телевизийн ярилцлагад орохдоо Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд асан УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан тухай ярьсан билээ.
Энэ мэдээллээр өөрийг нь гүтгэсэн гэж Х.Баттулга нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүх Х.Баттулгын нэр төрийг сэргээсэн шийдвэр гаргаж, Ц.Нямдоржийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхыг даалгасан юм. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Нийслэлийн шүүх гомдлыг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Ингэснээр Ц.Нямдорж сайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхаар болж байгаа юм.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )