Н.Алтанхуяг “Шударга ёс” эвсэлд нэгдэх санал тавина

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 09

 

Өнгөрөгч баасан гарагт Монголын зургаа дахь парламент 69 гишүүнтэйгээр тангараг өргөсөн билээ. Олонхийн суудал авсан энэ намын хувьд одоо эвслийн Засгийн газар байгуулахаас өөр сонголт үлдээгүй. Тиймээс олонхийн санал авсан намын дарга парламентад суудал авсан бусад нам, эвсэлд хамтрах саналаа тавих үлдээд байна.  

Тэгвэл өнөөдрийн байдлаар УИХ-д бүлэг байгуулах хэмжээний нэг нам, нэг эвсэл байна. Үүнээс АН-тай хамтран ажиллахаар илэрхийлээд байгаа нь “Шударга ёс” эвсэл байгаа. АН-ын даргын хувьд н.Алтанхуяг Засгийн газар байгуулах саналаа “Шударга ёс” эвсэлд тавих гэж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Одоо тэрбээр энэ саналаа намынхаа ҮЗХ-д мэдүүлэх юм. Хэрвээ ҮЗХ энэ саналыг дэмжвэл АН МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй эвсэх бөгөөд АН-ын ҮЗХ наадмын дараа болох ажээ.

АН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжих болохоор Н.Алтанхуяг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд  нэгдэх санал тавьж байгаа нь энэ хэмээн тайлбарлалаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top