АН-ын генсек ажлаа хүлээлгэн өгнө

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 09

 

Д.Эрдэнэбат АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөөр болжээ. Ажил хүлээлгэн өгөх шалтгаанаа тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллах болсонтойгоо холбон тайлбарласан байна. Өнөөдөр тэрбээр өргөдлөө намынхаа даргад өгсөн бөгөөд өнгөрсөн хугацаанд түүнийг дэмжиж байсан намын гишүүд болон бусад иргэдэд баярласнаа илэрхийллээ.

Н.Алтанхуяг намынхаа генсекийг маш чадварлаг, ачаалал даан ажиллах чадвартай, олон ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн сайн хүн гэж боддогоо илэрхийлэн түүнд баяр хүргэлээ.

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top