Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл өнөөдөр илэрхийлэв Эмгэнэлд “Эрхэм хүндэт Владимир Владимирович,  2012 оны 7 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө ОХУ-ын Краснодар хязгаарт их хэмжээний үер болсны улмаас олон хүний амь нас үрэгдсэн тухай эмгэнэлт мэдээ биднийг цочирдууллаа.

Монголын ард түмний нэрийн өмнөөс  болон хувиасаа Танд, амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд, ойр дотныхонд болон оросын нийт ард түмэнд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлье”  гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top