Монгол төрийн бэлгэ тэмдгийн нэг далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор манай улс Төрийн далбааны өдрийг дөрвөн жилийн өмнөөс тэмдэглэж эхэлсэн. Харин өнөөдөр буюу долдугаар сарын 10-нд Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохиож байгаа юм. Манай улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн юм. Үүнээс өмнө 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбааг шинэчилж байсан түүхтэй аж.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )