УИХ-ын сонгууль амжилттай болж өнгөрч 69 гишүүн өнгөрсөн баасан гаригт тангаргаа өргөж бүрэн эрхээ зөвшөөрүүллээ. Энэ нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх хангалттай бүрэлдэхүүн юм. УИХ-ын тухай хуульд анхдугаар чуулганы тухай тодорхой заалтууд байдаг бөгөөд хуулийн дагуу таван асуудал хүлээгдэж байгаа юм.
Үүнд: УИХ-ын дарга, дэд даргыг сонгох, Байнгын болон Дэд хорооны бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хороодын дарга нарыг сонгох, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томилох гэсэн үндсэн таван ажил байгаа аж. Шинээр сонгогдсон УИХ өөрийн онцлогтой бөгөөд өмнө нь хоёр намын бүлгийн хүрээнд гишүүд нь бүрдэж ажиллаж байсан. Харин энэ жил МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл парламентад бүлгийн хэмжээний бүрэлдэхүүнтэй орсон учраас бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орох юм. Тиймээс УИХ-д гурав дахь намын бүлэг ажиллаж, гурав дахь дэд дарга гарч ирэх юм. Мөн долдугаар сарын 16-наас чуулганы үйл ажиллагаа эхэлж, хуульд заасан томоохон ажлуудаа хийх аж.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )