Монгол Консерватив намыг бүртгэхээс татгалзав

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 10

Монгол Консерватив намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Н.Дашдаваа нарын өргөдлийг Улсын Дээд шүүх долдугаар сарын 09-нд хянан хэлэлцжээ. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримтууд Улс төрийн намын тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим шаардлагыг хангаагүй учир Монгол Консерватив намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ.

Тус нам нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлага хангасан баримтуудыг ирүүлсэн тохиолдолд намаа бүртгүүлэхээр дахин шүүхэд хандах боломжтой юм байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top