Өнөөдөр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд энэ удаагийнхаа мэдээллээр УИХ-д 11 суудалтай болсон болохоор бүлэг байгуулснаар өчигдөр анхны хуралдаанаа хийж, даргаараа Д.Тэрбишдагвыг сонгосон талаар мэдэгдэв. Мөн АН-тай хамтран Засгийн эрх барихаас татгалзахгүй. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээ хэлэлцээрт орсон тохиолдолд өөрийн намын мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулахаар төлөвлөөд байгаа гэдгээ мэдэгдлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )