УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Төрөө хүндэлж шинэ дээл өмслөө

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 11

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Тэрбишдагватай наадмын талбай дээр цөөн хором ярилцлаа.

-Сайхан наадаж байна уу?

-Сайхан. Сайхан наадаж байна уу?

-Үндэсний их баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Энэ жил сайхан наадам болж байна. Энэ жилийн наадам өмнөх жилүүдийн наадмуудаас онцлог болж байна. Нар хур тэгширсэн сайхан наадам болж байгаад сэтгэл их өндөр байна. Зуны дэлгэр цагт дэнж хотойсон наадам жил болгон тэр болгон байдаггүй. Энэ жилийн наадам үүгээрээ онцлог. Хоёрт, дөрвөн жилд нэг удаа болдог сонгууль болж төрийн түшээд маань наадмын өмнө тангарагаа өргөж,төрийнхөө хүндэтгэж байгаараа энэ жилийн наадам онцлогтой.

-Таныг байнга костюмтай явахыг хардаг.  Баяр наадмаар дээл өмссөн сайхан харагдаж байна. Дээлнийхээ талаар?

-Бид дээл өмсөх дуртай.Баяр ёслол, хөдөө орон нутгаар явж байхдаа дээл өмсдөг. Монгол дээл өмсөхөд биед эвтэйхэн байдаг. Нөгөө талаас Монгол хүн шинэ дээл өмсөхөд эд нь хэврэг, эзэн нь мөнх байх болтугай гэж мөн урд хормой нь унага даага, хойд хормой нь хонь хурга, дотоод энгэр нь тос өөх гэж ерөөдөг. Энэ утгаар  нь бодоод үзэх юм бол төрийнхөө баяр наадамд хүндэтгэл үзүүлж байгаагийн нэг хэлбэр. Тэрнээс биш үнэтэй цайтай, өнгө гоёдоо биш.

-Ер нь цагаан сар, наадмаар шинэ дээл хийлгэж өмсдөг байх?

-Ерөөсөө шинэ дээлийг цагаан сар, наадмаар өмсдөг. Тиймээс бид аль болох наадмын өглөө гэр бүлээрээ шинэ дээл өмсөж Монгол төрийг хүндэтгэж байна гэж л ойлгож байна даа.

-Баярлалаа, сайхан наадаарай.  

-Баярлалаа. Та бүхэн сайхан наадаарай.

Д.Төгс

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top