Ерөнхий сайд С.Батболд дөрвөн шагай тавьж гурав онолоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 11

Төрийн гурван өндөрлөг Их монгол улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн их баяр наадмын нээлтийн дараа сур болон шагайн асарт  зочилсон юм.

МУ-ын Ерөнхий сайд С.Батболд шагайн асарт зочлохдоо 4 шагай тавьж гурав онов. Мөн тэрээр шагай харваа их сонирхдог бөгөөд түүний ах, өвөө нь эрхий мэргэн харваач байсан аж.

Ерөний сайдыг шагайн асарт саатаад байхад нь баяр наадмын сэтгэгдлийг нь хүлээн авснаа хүргэе.

МУ-ын Ерөнхий сайд С.Батболд:

Манай өвөө их сайн харвадаг хүн байсан юм. Мөн миний ах эрхий мэргэн харваач байлаа. Иймд би хааяа наадмаар сонирхож үздэг юм. Монголчууд бидний сонирхон үздэг сайхан тоглоомуудын нэг төдийгүй хүн бүхэн тоглодог тоглоом. Энэ жил улсын маань их баяр наадам нар хур нь тэгширсэн их сайхан өдөр тохиож байна.

Улс орны маань ажил өнгөлөг, өөдрөг сайхан байгаа. Мал сүрэг маань анх удаа 50 сая хүрлээ. Газар тариалангийн салбар өөрсдийн гурил, төмсөө бүрэн хангадаг болов. Эдийн засаг 17 хувиар өссөн. Ийм үр дүнтэй жил гарсан. Энэ жил ч эдийн засгийн өсөлт, хурдац хэвээрээ байна. Улам нэмэгдэх боломжтой. Бидний ажил амьдрал биднээс л хамаарч байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Бид бүхэн дор бүрдээ хичээж, зүтгэвэл болдог юмаа гэдгийг өнгөрсөн жилүүд харуулж байгаа. Иймд бидний ажил, амьдрал улам өөдрөг болох ерөөл дэвшүүлье. Хичээж чадвал бүх хүмүүст боломж байна.

Ингээд нийт монголчууддаа сайхан наадаарай гэсэн ерөөл хүргэе. Бөх нь хүчтэй, морь нь хурдан, сур болон шагай харваа нь  мэргэн байхын ерөөлийг дэвшүүлж байна.

Х.Заяа, Д.Шинээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(103.11.195.166) 2013 оны 07 сарын 11

miniii darsan zuragnuud bn ntr

0  |  0
Top