- Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын эгнэшгүй хүчтэн Монгол улсын шинэхэн арслан П.Бүрэнтөгсийн сэтгэгдлийг хүргэж байна.
-Танд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
- Монголын ард түмэндээ, намайг дэмждэг нугтгийн сайхан ах нартаа, “Алдар” спорт хороо, "Олимп" дээд сургуулийн хамт олон, О.Балжинням аварга, Х.Баянмөнх аварга болон бүгдэд нь баярлаж байгаагаа илэрхийлье. Төрүүлж, өсгөсөн аав ээждээ баярлалаа. Үнэхээр сайхан байнаа.
- Аймгийн цолноос улсын цолонд хүрлээ?
- Сайхан байнаа. Үнэхээр их баяртай байна. Бөхөө дээдэлдэг Монголын ард түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй ээ. Цолоо баталж, өндөр цолонд хүрэхийн төлөө сайн барилдахыг их хичээсэн.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )