Аймгийн арслан улсын арслан цол хүртсэн 91 жилийн ойн наадам

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 12

Хэдэн он дамжин монголчууд бид ийн хэлэлцэх нь ээ. "Яагааа, Бүрэнтөгс маань Аймгийн арслангаас улсын арслан цолыг шууд авдаг тэр жилийн наадам" гэж  тодотгох биз. Тэгвэл "битүү" арслан төрсөн энэ жилийн наадмын барилдааны тухай дурсахдаа дараах баримтуудыг бас тогтоож авцгаая.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн болон Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давсан Архангай аймгийн Булган сумын харьяат, ”Хера Холдинг” компанийн бөх Рэнцэнбямбын Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны бөх Жаргалсайханы Амартүвшин, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хороо, “Үйзэн гол” ХХК-ийн бөх Болдпүрэвийн Сугаржаргал, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хорооны бөх Баатархүүгийн Пүрэвсайхан нарт Монгол Улсын “Начин”, зургаа давсан Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, хилийн цэргийн 0146-р анги, “АПУ” ХК, “Их Монгол хүчтэн” дэвжээний бөх Төмөрбаатарын Санчирт Монгол Улсын “Харцага” цол, найм давж үзүүрлэсэн  Архангай аймгийн Булган сумын харъяат, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороо, Нийслэлийн цагдаагийн газрын Хөдөлгөөнт эргүүлийн газар, “Макс” групп, “Бөх билэгт” дэвжээний бөх Дамбийгийн Рагчаад Монгол Улсын “Гарьд” цол, ес давж түрүүлсэн Увс аймгийн Давст сумын харьяат, Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хороо, “Олимп” дээд сургууль, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ХК, “Увс нуур” дэвжээний бөх Пүрэвийн Бүрэнтөгсөд  Монгол Улсын “Арслан” цол олгов.

Д.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top