Эрхэм хүндэт наадамчид аа,
Хүндэт зочид оо,
Дэлгэр зуны өнтэй сайхан энэ өдрүүдэд Монгол түмний баяр наадам сайхан болж өндөрлөж байна. Хүлэг морьдын шандас аргамаг, харваач олны цэц мэргэн, хүчит бөхчүүдийн бяр тэгш байж наадам сайхан боллоо.
Энэ жилийн наадам Монгол түмэндээ их эрч хүч, буян хишиг, аз хийморио хайрлалаа. Монголчууд биднийг биеэ засах, гэрээ засах, төрөө засах их үйл хэрэг угтан хүлээж байна. Эх орондоо ихийг хийж бүтээж аз жаргалтай тэгш дүүрэн сайхан амьдрах он жилүүд ирж байна. Хүн бүр дор бүрнээ хичээж эв эе, шударга байдлыг эрхэмлэж, үүрэг хариуцлагаа ухамсарлаж ажиллавал бидний улс гэр өөдлөн дэвжих нь гарцаагүй.
Монголынхоо сайн нэрийг өндөрт өргөж, улс нийтээрээ хөгжин дэвжих нэгэн зорилгод нэгдэж, амжилт бүтээл арвинтай байхын өлзийт ерөөл өргөж энэ жилийн баяр наадмын ажиллагаа өндөрлөж байгааг уламжлая.
Монгол хүн бүрийн аз хийморь өөдрөг, буян заяа нь тэгш, ажил үйлс нь улам дэлгэрч явах болтугай.
Миний Монгол мөнх оршиг.
2012.07.12.
Сэтгэгдэл ( 0 )