З.Энхболд УИХ-ын дарга, Н.Алтанхуяг ерөнхий сайд

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 15

УИХ-д шинээр сонгогдсон АН-ын гишүүд 7-р сарын 14-нд 15.00 цагаас Төрийн ордонд хуралдсан. АН-ын фракциуд шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд хэнийг хэрхэн оруулахаа тохирчээ. Даваа гаригаас эхлэн УИХ-ын даргыг сонгох, эвслийн Засгийн газар байгуулах, бүтэц бүрэлдэхүүнийг батлах зэрэг олон ажил ундарч байна. Одоогийн байдлаар УИХ-ын даргад З.Энхболд, Ерөнхий сайдад Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн даргад Б.Эрдэнэбат нар яригдаж байна. Харин МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэлд таван яам өгөхөөр болжээ. Н.Энхбаяр, М.Энхсайхан нар сайдын тоонд багтах эсэх талаар талууд зөвшилцөж байгаа аж.

Д.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top